Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ

"Жаргалтай хосын аялгуу 2018" Ховд аймгийн шилдэг хос дуучин шалгаруулах анхдугаар уралдаан боллоо

2018-02-06

Сумын ИТХ-ын дарга, СТА Н.Сэр-Од, гэргий Ц.Амгалан нарын санаачилж, ивээн тэтгэсэн "Жаргалтай хосын аялгуу 2018" Ховд аймгийн шилдэг хос дуучин шалгаруулах анхдугаар уралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Ховд аймгийн соёлын ажилтны холбоо, Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн нэрэмжит соёлын төвтэй хамтран зохион байгууллаа. 
Уралдаанд 4 сумын 8 хос дуучин оролцож, Ховд сумын хос дуучин К.Сатибалди, Ы.Дария нар нэгдүгээр байр эзэлсэн бол дэд байранд Эрдэнэбүрэн сумын хос дуучин Э.Одхүү, Д.Отгонцэцэг нар шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%